Saturday, April 28, 2012

  Монголын Эзэнт Гүрэн
Чингис хааны байгуулсан эзэнт гүрэн түүнийг залгамжлагчдын үед газар нутгаа тэлж, дэлхийн хамгийн том эзэнт гүрэн байгуулав. Чингис хааны дараа хаан ор суусан Өгэдэй хааны (1229-1241) үед Орос, Зүүн европыг байлдан дагуулах аяныг Бат хаан удирдан Алтан ордны улсыг байгуулж, мөн умард хятадын Алтан улсыг 1234 онд эзлэн авчээ. Гүег хаан (1246-1248), Мөнх хааны үед (1251-1259) дундад, дорнод хятадын Сүн улсыг эзлэн авах хоёр их дайныг хийжээ. Энэхүү аян дайныг Мөнх хааны дүү Хүлэгү, Хубилай нар удирджээ. Хүлэгү Халифтыг эзлэн улмаар баруун Азийг байлдан дагуулж Персэд Ил хаадын улсыг байгуулав.
Хубилай хаан хятадыг бүхэлд нь эзлэн хятадад Юан гүрнийг байгуулав. Судлаачид энэ үеийн
эзэнт гүрнийг газар зүйн байршилаар нь үндсэн таван хэсэгт хуваан үздэг ажээ. Үүнд: Монгол орон нь Чингис хааны үеэс эхлэн Мөнх хаан насан эцэс болсон 1259 оныг хүртэл Монголын эзэнт гүрний төв нь болж байсан. Хубилайн хятадад байгуулсан Юан гүрэн, Персэд Ил хаадын улс, дундад Азид Цагаадайн улс тус тус буй болж биеэ даажээ. Энэ үеийн түүх нь монголын түүхийн нэгэн сонирхолтой үе бөгөөд эртнээс нааш дэлхий дахины олон эрдэмтэн мэргэд судлан тэмдэглэсэн ном судар арвин бий.
Музейн үзүүллэгт бодит эд өлөг болон бичгийн эх сурвалжаар илэрхийлсэн үзмэрүүд үзэгчдийн сонирхолыг ихээхэн татдаг билээ. Дундад зууны монголчууд зөвхөн цэрэг зэвсгийн хүчээр бусдыг дарангуйлан, суурин иргэдийг түйвээн харгислаж байсангуй, тэд хот суурин байгуулж, худалдаа арилжааг хөхүүлэн дэмжиж, бичиг үсэг зохиож өрнө дорны соёлыг холбоход өөрийн хувь нэмрийг оруулсан юм.
Хар хорум хот. Монголын эртний нийслэл Хар хорум хотыг 1220 онд Чингис хааны зарлигаар байгуулж эхэлсэн билээ. Монголын эзэнт гүрний хаадууд энэ хотыг нэмэн сэлбэж байгуулжээ. Хар хорум хотын хөгжлийн оргил үе нь Өгэдэй хааны үе бөгөөд өрнө дорныг холбосон худалдааны "торгоны зам"-ын гол төв болж байв. Өгэдэй хаан хуучин хотыг тойруулан хэрэм босгож, "Түмэн амгалант ордоо" 1235 онд байгуулсан. Мөн хотын ойр орчимд Өгэдэй хааны бариулсан зургаан орд харш

No comments:

Post a Comment